img
KhureeRotary
KhureeRotary

Мэдээ

img
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН СУДЛААЧ ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

    “Чонан Досол” клубийн зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж 2022 онд Монгол улсын "Хүрээ” ротари клуб, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуультай урт хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулж тус сургуульд ХАА, мал аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутан залуусын суралцах үйл ажиллагаа, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, судалгааны ажлыг дэмжин улмаар Мал аж ахуйн салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сурах хүсэл сонирхолтой, сурлагын амжилт өндөртэй, хөдөө орон нутгийн оюутан залуусыг сонгон жил бүр 2500 ам доллороос багагүй хэмжээний сантай сургалтын тэтгэлэг олгохоор тогтсон.



“Чонан Досол” ротари клуб нь анх тус сургуулийн “Бэлчээр, тэжээл судлал менежмент” профессорын багтай хамтран ажиллаж Монгол улсын мал аж ахуйн салбарт бэлтгэгдэж буй боловсон хүчнийг чадавхжуулах сурч хөгжих, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжоор хангах зорилгоор судалгааны тэтгэлгийг 2019 онд 2 оюутанд олгож байсан. Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн Монгол улсын мал аж ахуйн салбарын хөгжилд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн сургалт, судалгааны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо.



Хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын "Хүрээ” ротари клубын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургуулийн Зоо инженер технологийн III курсийн оюутан Б.Наянжил, Зоо инженер технологийн II курсийн оюутан Г.Уянга, Ц.Мөнхбат, ХАА-н биотехнологийн II курсийн оюутан Б.Хулан, ХАА-н биотехнологи I курсийн оюутан Н.Оюун-Эрдэнэ, Мах, сүүний үйлдвэрлэлийн технологийн III курсийн оюутан Б.Оюун-Эрдэнэ, ХАА-н бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналт үнэлгээний III курсийн оюутан Г.Сувд-Эрдэнэ нарт тус бүр НЭГ сая төгрөгний сургалтын тэтгэлэг гардууллаа.





Тэтгэлэг гардуулах үеэр Хүрээ ротари клубийн ерөнхийлөгч цаашид энэхүү арга хэмжээ үргэлжлэл болон явах бөгөөд тэтгэлэг хүртсэн оюутнуудын идэвх санаачлага, хөдөлмөрийн үр дүнгээр хүрээгээ тэлэн ХАА-н салбарын олон олон шинэ залуу үед боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. БНСУ-ын “Чонан Досол”, Монгол улсын "Хүрээ” ротари клубын хамт олон болон “Өөрөөсөө давж бусдад үйлчилье” уриатай ротаричууддаа Монгол улсын ХАА-н салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулахад оруулж буй хөрөнгө оруултанд тань бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн хамт олон оюутан залуус, ХАА, мал аж ахуйн салбарынхаа өмнөөс талархал илэрхийлье.


Similar Posts

imgТөсөл
“Хүрээ” Ротари клубын хамт олон хүүхдүүдэд тусаллаа

Олон нийтэд түшиглэсэн “Хүүхэд хөгжил, хамгааллын 5-р төв”-ийн усан хангамж, ариутгах татуургын системийг байгуулах төслийг Япон улсын “Кисаразу Ротари” клуб болон Монгол улсын “Хүрээ Ротари” клуб хамтран хэрэгжүүлсэн ба төслийн нийт өртөг 25,000 USD болсон байна.

2025-02-06
imgМэдээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүрээ Ротари клуб, БНСУ-ын Gumi-Central, Cneonan-Dosol Ротари клубуудын зочид төлөөлөгчид айлчиллаа.

ЭХЭМҮТ, Хүрээ Ротари клуб, “Cneonan Dosol” Ротари клуб, Gumi-Central Ротари клубын төлөөлөгч нар үг хэлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

2025-02-06
imgМэдээ
Монгол дахь Ротаричууд 9.8 сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай зохион байгуулжээ

Түүнчлэн Хүрээ Ротари клуб JCI Улаанбаатар салбартай 14 сая төгрөгийн өртөгтэй боловсролын төслийг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

2025-02-06
imgТөсөл
Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

Тус тасаг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2023 байдлаар 1,000 орчим нуруу нугасны дуран болон бичил мэс заслыг амжилттай хийсэн байна.

2025-02-06
imgТөсөл
Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг шинэ түвшинд гаргах боломж бүрдлээ

Өмнө нь “Хүрээ ротари” клубээс санаачлан 227,654 ам.долларын өртөг бүхий бөөрний чулуу бутлах, лазерын мэс заслын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлаж байсан”

2025-02-06
imgВидео
"Хүрээ ротари" клуб 24 хүүхдэд зүрхний мэс засал үнэгүй хийх боломж бүрдүүллээ

"Хүрээ ротари" клубээс 200 сая төгрөгийн санхүүжилттэй "Зүрхнээс зүрхэнд" төслийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгтэй хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.

2025-02-06
img