Төслүүд

Номын сангийн төсөл
Tokyo Chofu Murasaki клуб, Mongolian Rotary Yoneyama Alumni Association, Khuree Rotaract Club
Сургуулиуд нь хотын төвөөс алслагдсан, төвийн усан хангамж, ариутгах татуургад холбогдоогүй, халаалтгүй газруудад байрладаг бөгөөд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихтэй байдаг. Эдгээр бүс нутагт ажилгүйдлийн түвшин өндөр бөгөөд оршин суугчдын орлого бага байгаа нь хүүхдүүддээ сурах бичиг худалдаж авахад хүндрэл учирдаг. Олонх гэр бүл таваас дээш хүүхэдтэй.
Засгийн газрын төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалж, өнөөдрийг хүртэл олгож байсан үнэгүй сурах бичгийг амьжиргааны доод түвшний хүүхдүүдэд олгох боломжгүй болсон. Эдгээр гэр бүлийн олонх нь хүүхдүүдээ тухайн орон нутгийн сургуульд элсүүлэхэд шаардлагатай бичиг баримтгүй бөгөөд ажил олох боломжгүй байх нь их байдаг.
Номын сангийн төслийн хүрээнд эдгээр хүүхдүүдэд үнэгүй сурах бичиг олгож, гэр бүлд боловсролын нэмэлт зардлын дарамтыг бууруулахыг зорьж байна. Үе тэнгийнхэнтэйгээ эн тэнцүү боловсрол эзэмшихэд нь тусалж, дээд боловсрол эзэмших, урт хугацаанд илүү сайн ажлын байрны боломжуудыг олгох бөгөөд эцэст нь ядуурлаас гарах арга замыг олоход нь тусалж дэмжихийг зорилгоо болгож байна.
Номын санд зөвхөн төрөл бзрийн салбарын номыг байршуулахын дээр шаардлагатай сурах бичгийг байлгаж, ядуу нөхцөлд амьдардаг хүүхдүүд эдгээр сурах бичгийг ашиглаж, халаалттай ангид гэрийн даалгавраа хийх боломжтой болно. Монгол улсын өвлийн хатуу ширүүн уур амьсгалд сурагчид ундны усаа зөөх, нүүрс, мод бэлтгэх зэрэг гэртээ гэрийн даалгавраа хийх боломж, хугацаа, орчны боломжоор бага байдаг.
Тиймээс сургуулийн номын сан тэдэнд хүнд хэцүү амьдралын нөхцөл байдлаас хол, суралцах тусгай орон зайг бий болгож, аюулгүй, дулаан орчинг бүрдүүлэх болно. Нэмж дурдахад багш нар сургалтын хөтөлбөрөөс хоцорч буй сурагчдыг дэмжих нэмэлт хичээл заах боломжтой болно. Номын сан нь зөвхөн суралцах орчин болохын хамт тухайын орон нутгийн оршин суугчдын нийгмийн арга хэмжээг зохион байгуулах, сургалт хийх орон зай болно. Төслийг дараах сургуулиуд дээр хэрэгжүүлнэ.
· Сонгино Хайрхан дүүргийн 151 дүгээр сургууль 1115 сурагчтай.
· Сонгино Хайрхан дүүргийн 42 дугаар сургууль 2512 сурагчтай.
· Сонгино Хайрхан дүүргийн 107 дугаар сургууль 2280 сурагчтай.
Энэхүү төслөөс нийт 5907 хүүхэд ашиг хүртэх болно.
Төслийн нийт төсөв: 40,300$
Similar Projects
Суурь боловсрол, бичиг үсэгНомын сангийн төсөл
Сурагчдад суралцахуйд дэмжлэг үзүүлэх, сургалтын орчныг сайжруулах номын сангийн төсөл үргэлжлэл болгон хэрэгжүүлнэ.


