Төслүүд

Хавдрын сэргээн засах тасгийн төсөл
Хамтран хэрэгжүүлэх клуб:
Geoje Big Dragon клуб, Jinju-Daebong club, 3590, 3450, дүүргүүд
Төслийн нийт төсөв: 89,698.00$
2022 оны Хорт хавдрын тайланд дурдсанаар, Монголд жил бүр 7300 шинэ хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж, 4600 буюу 66% нь жилийн дотор нас бардаг байна. Зөвхөн 43% нь таван жилийн хугацаанд амьд үлддэг. Шинээр оношлогдсон хорт хавдрын 65% нь хожуу үе шатандаа илэрч, 2002 оны байдлаар 26347 өвчтөн эмчилгээ хийлгэж байжээ. Дэлхий дээр 100 мянган хүнд ногдох ЭКГ-ийн нас баралт 10 хүн байна. Үүнийг харьцуулж үзвэл, Монголд 100 мянган хүнд ногдох ЭКГ-ийн нас баралт дунджаар 80.6 (8 дахин их) байна.
2024 оны байдлаар Монголд хяналтад байгаа хорт хавдартай өвчнүүдээс амьд үлдсэн хүмүүсийн тоо 28,885 байгаа бөгөөд үүний 65-90% нь нөхөн сэргээх шаардлагатай өвчтөнүүд боловч нийт 6894 өвчтөн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн (29%),71% нь нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай боловч эмчилгээ хийлгэж чадаагүй байна. Монгол Улс хавдрын шалтгаант үхлийн тохиолдлоор дэлхийд тэргүүлж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр, Сэргээн засах анагаах ухааны ололт амжилтийг хорт хавдрын даван туулагчийн бие махбодь, сэтгэл санаа болон амьдралын чанарыг сайжруулж, бие даасан байдал, үйл ажиллагааг боломжит хамгийн дээд түвшинд цаг алдалгүй хүртээмжтэй хүргэх зорилгыг тавьж байна.
- Хавдрын оноштой эмчлүүлэгч нар сэргээн засах эмчилгээнд хамрагдах нь
хавдрын шалтгаантай нас баралтыг 37%-иар бууруулдаг
Similar Projects
Өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэхТархины гүний байрлалтай болон ховдлын хавдрын дурангийн мэс засал
2014 оны байдлаар тархины хавдрын нийт 520 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэхБөөр шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулах нь
Тэргүүн эгнээнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэх , цаашлаад нэгэн зэрэг элэг бөөрийг шилжүүлэн суулгах.
Өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэхХавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын тусламж үйлчилгээг цахимжуулах төсөл.
Эмгэг судлалын тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай слайд сканнер.
Өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэхСэргээн засахын шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх.
Сэргээн засах эмчилгээний чанар сайжирна, сэргээн засах тасгаар эмчлүүлэгчдийн хүлээгдэл буурна.
Өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэхДурангаар бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийг гадаад оронд сургах.
Жилд 50 гаруй элэг, 60 орчим бөөр шилжүүлэн суулгаж байна.


