img
KhureeRotary
KhureeRotary

Төслүүд

img
Дроноор цус тээвэрлэх

Хэрэгжүүлэх байгууллага

Цус сэлбэлт судлалын үндэсний төв, MSDD компани, Японы Аэронекст компани,


Төслийн танилцуулга:

Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь төвлөрснөөс, замын түгжрэлийн асуудал хүндэрч, 5км зайд 2 цаг зарцуулах тохиолдол ихсээд байна. Түгжрэлийн үед, яаралтай цус тээвэрлэлтийг дроноор хийснээр, өвчтөнд түргэн хугацаанд цус хүргэх, сувилагч, жолооч, шатахууны хэмнэлт гарах үр дүнтэй. Мөн төслөөр дамжуулан Японы өндөр технологийг Монголд дамжуулах, хүйтний нөхцөлд ажиллах боломжтой дроны сайжруулалтыг дотооддоо хийх боломжийн эхлэл тавигдана. 

Төслийн хүрээнд ИНЕГ-аас одоогийн 12 зөвшөөрөгдсөн нислэгийн чиглэл дээр нэмж 13 чиглэлд нислэг үйлдэх боломжтой болох, өөрөөр хэлбэл цус хүргэлт хийх боломжтой эмнэлгийн тоог нэмэгдүүлж, урт хугацааны төлөвлөлтөөр 25 эмнэлэгт хүргэлт хийх төлөвлөгөөтэй байна. Төслийн хүрээнд Японы хамтран хэрэгжүүлэгч Аэронекст компанийн сүүлийн үеийн технологоор үйлдвэрлэсэн доргио, чичиргээ, хазайлтгүйгээр тээвэрлэх боломжтой дроныг худалдан авч, өвлийн дулаалга хийхээр төлөвлөж байна.


Хамтран хэрэгжүүлэх клуб: 

Японы Tokyo Arakawa клуб, Taipei Shihmen club, RC of Singapore, 3481, 2580, 2690, 2560, 3310 дүүргүүд



Төслийн нийт төсөв: 104,100$





Similar Projects

Хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийг дэмжих, хүртээмжийг сайжруулах.Эх хүүхдийн эрүүл мэнд
Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн төсөлЭх хүүхдийн эрүүл мэнд
Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн төсөл

Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн төсөл

2026-01-24
Увс аймгийн төрөх эмнэлгийн төсөлЭх хүүхдийн эрүүл мэнд
Увс аймгийн төрөх эмнэлгийн төсөл

Увс аймгийн төрөх эмнэлгийн төсөл

2026-01-24
Эх нялхасын чих хамар хоолойн тасагтЭх хүүхдийн эрүүл мэнд
Эх нялхасын чих хамар хоолойн тасагт

Эх нялхасын чих хамар хоолойн тасагт

2026-01-24
img