Төслүүд

Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн төсөл
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд төслийг хэрэгжүүлнэ. Сонгинохайрхан дүүрэгт 352,410 иргэн буюу 95,663 өрх бүртгэгдсэн нь Улаанбаатар хотын хүн амын 21 хувийг эзэлж буй хамгийн том дүүрэг юм. Сонгинохайрхан эрүүл мэндийн төв нь: Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүс болон Баянхошуу бүсийн 171,000 хүн ам болон түр оршин сууж буй 11’000 орчим хүн амд Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгыг төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж байна.
Төслийн зорилтууд:
· Зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр эмнэлгийг хангах
· Хүн амын шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах
· Цаг алдалгүй хурдан шуурхай оношилж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах
Зөөврийн рентген аппаратаар 2024 онд 7,830 хүнд шинжилгээ хийсэн нь өдөрт дунджаар 21–22 хүнд шинжилгээ хийгдэж байна. Одоогийн байдлаар 1 төхөөрөмж 24 цаг 7 хоног ачаалалтай ажиллаж байгаа нь эвдрэл гэмтэл гарах, үйлчлүүлэгч хүлээлгэх, үйлчилгээ саатах эрсдэлтэй тулгарч байна. Суурин хэт авиан 3 аппаратаар 2 салбар эмнэлэгт 2024 онд 24,340 хүнд үйлчилсэн. Энэ нь 1 төхөөрөмжид дунджаар 8,113 хүн ногдож, өдөрт ойролцоогоор 32–33 хүн хамрагдаж байна. Одоогийн хүчин чадал хүрэлцэхгүйгээс хэвлийн хэт авиан оношилгооны хүлээгдэл урт буюу ажлын 7-9 хоногийн хүлээгдэлтэй байна. Цаашлаад яаралтай хэт авиан оношилгооны үзлэг хойшлох асуудал тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд төслийн хүрээнд рентген шинжилгээний аппарат, хэт авианы шинжилгээний аппаратыг хандивлахаар төлөвлөж байна.
Хамтран хэрэгжүүлэх клуб:
Cheonan Pharos club, Cheonan club, Cheonan-Samgeori club, Cheonan Chungnam club, 3620, 3830, 2430 дүүргүүд
Төслийн нийт төсөв: 77,443$
Similar Projects
Эх хүүхдийн эрүүл мэндХөгжлийн онцлогтой хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийг дэмжих, хүртээмжийг сайжруулах.
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв хэрэгжүүлнэ.
Эх хүүхдийн эрүүл мэнд
Эх хүүхдийн эрүүл мэнд
Эх хүүхдийн эрүүл мэнд

