Төслүүд

Увс аймгийн төрөх эмнэлгийн төсөл
Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт байрладаг. Нийслэл Улаанбаатар хотоос 1,350 км алслагдсан хол оршдог. Байгаль цаг уурын эрс тэрс уур амьсгалтай, өвөлдөө -450 - -500 хүрч хүйтэрдэг, зун +450 - +490 хүрч халдаг. Жилдээ 1,400 гаруй эх төрдөг ба нийт жирэмсэн эхчүүдийн 95% - 98% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрдөг, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн, жирэмсний хяналтын үзлэг, эмчилгээг 23,267 хүнд үзүүлдэг бөгөөд жил ирэх бүр үйлчлүүлэгчдийн тоо өсч хэрэгцээт эд хогшилын нэр төрөл, тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн барилга нь 2009 онд ашиглалтад орсоноос хойш засвар үйлчилгээний ажил огт хийгдээгүй. Эх барихуйн тусламж үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл нь үйлчлүүлэгч болоод үйлчилгээ үзүүлэгч нарт ээлтэй бус орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна.
Увс аймгийн хүн амд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх улмаар эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгыг тавьж байна.
Төслийн хүрэх үр дүн:
· Үйлчлүүлэгчийн үйлчилгээ авах аюулгүй тав тухтай орчин бүрдэнэ.
· Үйлчлүүлэгчийн болоод үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээ авах болон үзүүлэх үеийн эрсдэл буурна.
· Эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.
· Зайлшгүй хэрэгцээт эд хогшилын нэр төрөл, тоо нэмэгдэж эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд стандартад нийцэж, хэвтэн эмчлүүлэгч болон үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдэнэ.
Одоогийн нөхцөл байдал дараах байдалтай байна.
Хамтран хэрэгжүүлэх клуб: Cheonan Dosol club, Cheonan Sangrok club, Jinju-Daebong club, 3300, 3620 дүүргүүд
Төслийн нийт төсөв: 53,981$
Similar Projects
Эх хүүхдийн эрүүл мэндХөгжлийн онцлогтой хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийг дэмжих, хүртээмжийг сайжруулах.
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв хэрэгжүүлнэ.
Эх хүүхдийн эрүүл мэнд
Эх хүүхдийн эрүүл мэнд
Эх хүүхдийн эрүүл мэнд

